Еврогийн бүсийн Сангийн сайд нар утсаар ярилцах үеэрээ Грекийн Засгийн газрын санал болгосон шинэчлэлийн төлөвлөгөөг сайшаан дэмжсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Еврогийн бүсийн Сангийн сайд нар утсаар ярилцах үеэрээ Грекийн Засгийн газрын санал болгосон шинэчлэлийн төлөвлөгөөг сайшаан дэмжсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Ингэснээр Грекийн санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг дөрвөн сараар сунгана гэж тус улсын Сангийн яамны төлөөлөгч хэлсэн байна.
Тохиролцоонд хүрснээр гарцаагүй тулгарах байсан хямралаас зайлсхийж чадсан гэж Европын Холбооны /ЕХ/ эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан дээд төлөөлөгч Пьер Московичи мэдэгджээ.
Харин Грекийн шинэ Засгийн газрын хувьд хувьчлалыг зогсоох, нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахаас аргагүйд хүрч байна.