Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42.0 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих тус сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.
Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгав. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.