Нийслэлийн нийтийн тээврийнхэн Бүгд Найрамдах Австри улсын нийтийн тээврийн салбарын туршлагыг судлахаар тус улсыг зорьсон байна.
Төлөөлөгчид Вена хотын нийтийн тээврийн менежмент, зохион байгуулалт, удирдлагын төвийн үйл ажиллагааны туршлагыг судлах сургалтад суухын сацуу Бүгд Найрамдах Словак улсын Братислава хотын автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Туршлага судлах аялалд нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, санхүүгийн хэлтсийн дарга Б.Билигт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Р.Эрдэнэ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг, Ерөнхий менежер О.Баатархүү нарын хүмүүс багтжээ. Тэд Вена хотод гуравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл нийтийн тээврийн туршлага судална.