Сар шинийн өдрүүд буюу энэ сарын 17-24-ний хооронд архины хордлогын улмаас 570 хүн эмнэлэгт хандсан хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Үүнээс 2.6 хувь нь хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас барсан байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 2.2 хувиар нэмэгджээ.