“Номын Байшин” төсөл хэрэгжүүлжээ
Их Британид төвтэй “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага Налайх дүүргийн 3-р хороонд “Номын Байшин” номын сангийн төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Номын байшинд хүүхдүүд хичээлийн бус цагаар ном унших, гэрийн даалгавраа хийх, англи хэл болон компьютер сурах, зураг зурах, гар урлал хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог байна.
Одоогийн байдлаар тус номын сан 1800 орчим номын фондтой бөгөөд жилдээ 1300 орчим хүүхэд багачуудад үйлчилдэг байна.