“Тэмээчдийн зөвлөлгөөн-Тэмээн соёлын өдөрлөг-2015” энэ сарын 25-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод боллоо.
Уг арга хэмжээнд тус аймгийн Булган, Гурванзагал, Баянтүмэн, Сэргэлэн, Цагаан-Овоо зэрэг 10 –аад сумдаас тэмээчид ирсэн байна.
Өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл, гал тахих, буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах гэх, тэмээн поло зэрэг тэмцээн уралдаан болов. Мөн тэмээчид зөвлөлгөөн хийн тэмээг хэрхэн өсгөн үржүүлэх тухай илтгэл тавьж, санал санаачлага, учирч буй хүндрэл бэрхшээлийг сонсож, шинээр болон урьд өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагаа хуваалцсан юм.
Арга хэмжээнд оролцсон сумдаас Цагаан-Овоо сум шилдэг сумаар шалгарч шилжин явах цомоор шагнууллаа. Тус сум цагтаа 3463 тэмээ тоолуулж “Мянган тэмээний баяр” хийж байсан удаатай. 2014 онд Дорнод аймаг 4635 тэмээ тоолуулжээ.