“Эртэч Монгол” гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 сургуульд зохион байгуулах гэж байна.
“Эртэч Монгол” аяны нээлт энэ сарын 27-ны өдөр буюу маргааш 06:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болно.
Нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа, “Монгол тэмүүлэл-Сайхан монгол орон” ТББ-ын тэргүүн А.Шагдарсүрэн болон удирдах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн удирдлагууд, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл нийт 700 хүн оролцох ажээ.