Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар сургууль бүрэн камержжээ. Сургуулийн гадна талбай болон хонгил, багш хегжлийн танхим зэрэг нийт 20 шахам камер суурилуулсан аж
Ингэснээр сургуулийн орчинд гарсан хулгайг илрүүлэх, хаяж гээсэн зүйлээ олохоос эхлээд эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, сурагчдын дэг журам сайжирах давуу талтай юм. Тус сургуулийг камержуулахад 8 сая төгрөгийн төсөвт өртөг гарсан ч сургуулийн захиргаа багийн Иргэдийн нийтийн хуралд асуудлыг оруулж, эцэг эхийн төлөөлөл болох Хэрлэн сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Л.Нарангэрэл, Г.Энхтуяа нарын дэмжлэгтэйгээр энэ ажил биеллээ олсон тухай сургуулийн захирал Ж.Болормаа ярив. Дорнод аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуультай, эхнээсээ ийн камержиж эхэллээ.