Төрсөн үрээ хөнөөсөн зүрх эмтрэм энэ хэрэгт иргэд олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлэн халаглан сууна. Дөрөвхөн насандаа хорвоог орхисон бяцхан охинд зориулан гэрэлт зул өргөхөөр болжээ. Гэрэлт зул өргөх ёслол энэ сарын 26-нд “Чингисийн талбай”-д 18.00 цагаас болох юм. Хүчирхийллийн золиос болон эмгэнэлтэйгээр амиа алдсан хөөрхий охины төлөө зул, лаатай цуглахыг уриалж байна. Ум сайн амгалан болтугай.