Ховд аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн олон улсын худалдааны танхим эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтарч ажиллах гэрээ байгуулав.
Өнгөрсөн оны намар болсон Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд оролцогч талуудтай Ховд аймгийн байгуулсан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Санамж бичгийн дагуу өнгөрсөн 1 дүгээр сард БНХАУ-ын “Zhongguo hebei xuanhua xian jianxing tie kuang shi jia gong you xian gong si” ХХК-тай “Цементний үйлдвэр барих, ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ”, “Буянт голын их, бага гүүрүүдийг засварлах” ажлын гэрээ болон “Дөргөн сумын Чоно харайхын гол дээр төмөр бетонон гүүр шинээр барих” гэрээ байгууллаа.