УИХ-ын гишүүн О.Содбилэг “Монгол улсын сайн малчин” Хорхойгийн Нямжавын гэрт зочиллоо. Сайн малчин Х.Нямжав нь таван хошуу мал малладаг бөгөөд энэ жил дээрх шагналыг хүртсэн юм.
Тэрээр 1998 оноос мал маллаж эхэлжээ. Шинийн зургааны билэгт сайн өдөр түүний гэрт УИХ-ын гишүүн О.Содбилэг зочилж хүндэтгэл үзүүлэх үед ямаа ишиглэсэн нь зочид ихэд билэгшээж байлаа. “Улсын сайн малчин” –ны тодорхойлолтод Орхон аймгийн 100 гаруй малчны нэрс оржээ. Үүнээс долоон малчны нэрийг ХХАЯ руу илгээснээс Х.Нямжав тодорсон байна.