Дөрвөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан тухай мэдээлэл хүн бүрийг цочролд оруулж байна. Тиймээс хэсэг жиргээчид маргааш МУБИС-ийн “Б” байранд “Хүчирхийллийн эсрэг уулзалт” зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн талаар болон, гэр бүлийн асуудлын талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн тэд энэ сарын 28-нд зайсангийн бурхантай хөшөөний дэргэд мянгал зул өргөхөөр болсон байна.