2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын утсанд 264 мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 219 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс эрүүгийн 10 хэрэг гарч 10 хүн хүнд, хөнгөн гэмжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна