Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагч Эрдэнэсайхан, Ганбаяр нар саатуулахыг завджээ.
Чухам ямар үндэслэлээр түүнийг шалгах болсон талаарх мэдээлэл хомс байгаа бөгөөд дээрх хүмүүс МАХН-ын байранд очихдоо ч түүнийг нь тайлбарлаагүй гэнэ. Энэ талаар тус намын нэг эх сурвалжаас лавлахад “Дээрх хоёр байцаагч ирж Н.Энхбаяр даргыг саатуулахыг завдсан нь үнэн.
Маргааш (өнөөдөр) энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх” гэв. АТГ-ынхнаас болсон асуудлыг лавлахад “Дээрх хоёр байцаагч Н.Энхбаяраас тайлбар авахаар очсон” гэлээ.