Говь-Алтай аймгийн зах, дэлгүүрт зарж буй алимнаас улаан хачиг илэрчээ. Жимс худалддаг 14 цэгт зарж буй алимнаас Мэргэжлийн хяналтын газрынхан шинжилгээний дээж авч шинжлэхэд долоод нь уг хортон байсан гэнэ. Тус аймагт жимс борлуулж байгаа иргэийн зарим нь Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоор Хятадаас жимс оруулж ирдэг бол нөгөө хэсэг нь Улаанбаатар хотын “Нарантуул”, “Барс” захаас бөөндөж авдаг аж.