Увс аймгийн түүхт 90 жилийн ойд зориулсан хандивын уулзалт, нэгдсэн золгуут, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, Бөхийн “Увс нуур” галын хүчит бөхийн барилдаан 2015 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 10 цагаас “Буянт-Ухаа цогцолбортын ордон”-д зохион байгуулахаар болжээ.
Тус арга хэмжээнд Увс нутгаас төрөн гарсан үе үеийн алдартнууд уригдан оролцох бөгөөд урлаг спорт, улс төр, нийгэм олон нийтийн төлөөлөл болсон хүмүүс оролцох ажээ.