Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг, яаралтай түргэн тусламжийн тасгийг эмнэлэгийн мэргэжилтнүүдийн харилцаа, хандлага, ур чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор иж бүрэн камержууллаа.
Ийнхүү хяналтын камертай болсноор иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүрэх зэрэг олон ач холбогдолтой ажээ