Сүхбаатар сумын музейд гоёмсог хийц бүхий алтан чимэгтэй болд дуулга байдаг. Уг дуулга нь урт нарийн шовгор оройтой, дээд хэсэгтээ дөрвөн эвэртэй, түүний доор найман тахилыг алтдан суурилуулж, их биеийн магнайнт алдалтадсан Очирваань бурхан байрлуулжээ.
Хоёр талдаа могой зуусан хослууны толгой, гурван загас, бодь цэцгийг товойлгон урласан байна. Хатиган хошууны гурван уулын нэг Дарханхаан уулан дээрээс наяад оны эхээр нутгийн иргэд олж сумын музейдаа хүлээлгэн өгсөн энэхүү дуулга нь 16-17 дугаар зууны үеийн монгол цэргийн томоохон эрх тушаалтны хэрэглэж байсан эд байх гэж музейн тайлбарлагч ярьж байв.