Энэ жилийн сар шинийн баяраар Хэнтий аймгийн хэмжээнд урд жилүүдийг бодвол нөхцөл байдал хэвийн байлаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Яаралтай түргэн тусламж буюу хүлээн авахад нийт 71 үйлчлүүлэгч ирж эмчлүүлсэн ба гэрээр очиж үзлэг хийсэн өвчтөний тоо 126 байна. Хүлээн авсан нийт дуудлагийг ангилвал архины шалтгаант 5, хоол боловсруулах өвчин-5, хүүхэд 3, замын хөдөлгөөнөөс шалтгаалсан осол гэмтэл-26 бусад хувийг дотрын өвчин эзэлж байна. Мөн энэхүү өдрүүдэд аймгийн төрөх тасагт 12 нярай мэндэлжээ.