Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг өдрөөр 1221 сурагч төгсөх бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2 сарын 9-нд эхэлсэн байна.
Энэ жилийн хувьд бүх төгсөгчид монгол хэл бичгийн шалгалт өгч босго оноо 400 байх учраас аймгийн БСГ-аас “Эх хэл-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хичээлийн шинэ жил эхэлснээс хойш анхааран ажилласаар иржээ. Цаашид үндэсний өв соёл болсон монгол хэл бичгийг түгээн дэлгэрүүлэхэд багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургах арга барилд түлхүү анхааран ажиллаж үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.