-Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж байгааг тэр үйл явдал харуулсан. Мөн Монгол Улс сонгуулиа үнэн зөв явуулдаг эсэхийг ард түмэн дүгнэсэн гэж үздэг.
Тиймээс дахин ийм явдал гаргахгүйн тулд намууд сайн ажиллаж, хууль тогтоомжоо боловсронгуй болгон хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах нь чухал.
Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ үйл явдлын хохирогчдод боломжийн хэрээр тусалж, эмчилгээнд явуулсан. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх талаар ажиллаж байгаа.
Ер нь төр, Засгийн газар уучлалт гуйх ёстой гэсэн байр суурьтай байна.