ИЗН-ын удирдах дээд байгууллага болох Үндэсний хорооны хурал хуралдах гэж гуравдугаар сараас хойш “дуншиж” байгаа юм. Энэ талаар ИЗН-ын дарга С.Оюунаас лавлахад “Сонгуулийн хуулийг харзнаад байгаа. Хэрэв пропорциональ сис-темийг сонговол бид тактикаа өөрчилнө. Ажлын хэсэг уржигдар хуралдсан, энэ хуулийг намраас нааш батлахгүй бололтой. Тиймээс манай Үндэсний хороо есдүгээр сараас хуралдах байх” гэлээ.
Үндэсний хорооны хурлаараа тэд дүрэм, тактикаа ярихаас гадна намын дэд даргаа сонгох юм билээ.
С.УУЛ