Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай, 50-иад сая малтай “тансаг” ард түмэн. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тасархай тэргүүлдэг. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар бол бид хамгийн хямд мах идэх хувьтай юм. Гэтэл эсрэгээрээ. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ манай орон ертөнцөд мөн л манлайлдаг ч лицензэд хэрүүлсэн газар нутагтаа монголчууд эзэн байх эсэх нь эргэлзээтэй болоод буй.
Ийм гаж тогтолцоо УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эгдүүг хүргэдэг бололтой. Тэрбээр, хаврын сүүлчээр 38-57 хувиар үнэ нь өссөн махны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавиад байсан юм. Хэрвээ төр, засаг үнийн өсөлтийг зохицуулахгүй бол махны үнэ 10 мянган төгрөг хүрнэ.
Тэр үед би танд нэг сарынхаа цалинг өгье гэж хэнтэй ч юм бооцоо тавьсан гэнэ. Гишүүний асуулгын мөрөөр холбогдох байгууллага арга хэмжээ авсны үр дүнд үнийг тогтвортой барьж чадсан. Харин эрхэм гишүүн С.Бямбацогт асуулга тавьсан биш сарын цалин болох цөөнгүй төгрөгийн өрөнд унав. Дашрамд дурдахад, нийслэлчүүдийн нэг хоногийн махны дундаж хэрэглээ 203 тонн, жилийнх нь 77-80 мянган тонн гэнэ.