Ган хайлуулах үйлдвэрлэлээр дэлхийд 4-т бичигддэг БНСУ-ын “Поска” группын төлөөлөгчид хотын даргатай өнөөдөр уулзаж хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа дуулгав. “Поска” группынхан анх уул уурхайн салбар сонирхож Монгол улсад ирж байснаа хэлээд зөвхөн уул уурхай гэлгүй Улаанбаатар хотод барилга, дэд бүтэц байгуулахад хөрөнгө оруулж болох юм гэж үзснээ илэрхийлсэн. Хотын дарга тэдэнд хэлэхдээ Улаанбаатар хот хөрөнгө оруулах гэсэн гадна дотны компаниудад нээлттэй. 1 сарын өмнө хөрөнгө оруулагчдын чуулган хийж тэр чуулганы үеэр нийт 44 төсөл хэрэгжүүлэхээр баталсан. Эдгээртэй танилцаад хөрөнгө оруулалт хийж болох төслөө судлахыг хүслээ.