Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гадаад улс орны төрийн тэргүүн нараас баярын цахилгаан утас ирүлжээ. Япон улсын Эзэн хаан Акихито, ИБУИНВУ болон бусад Эзэмшил нутаг газрын Цог жавхлант Хатан хаан II. Элизабет, Саудын Арабын Ван Абдулла бин Абдулазиз Аль Сауд, Саудын Арабын Вант Улсын Үе залгамжлах Хунтайж Султан бин Абдулазиз Аль-Сауд, Ромын Пап XVI. Бенедикт, БНХАУ-ын дарга Ху Жинтао, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вулф, Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Австрийн Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Фелипэ Калдерон Инохоса, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика, БНЧех улсын Ерөнхийлөгч Вацлав Клаус, БНСловак улсын Ерөнхийлөгч Иван Гашпарович, БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Рауль Кастро Рус нараас, Ерөнхий сайд С.Батболдод Мексик, Япон, БНАСАУ, Грек, Болгар, Чех,Словак улсын Ерөнхий сайд нараас, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Грек, БНХАУ, БНАСАУ, Куба, Болгар, Чех, Словак улсын Гадаад хэргийн сайд нараас мэндчилгээ тус тус ирүүлжээ.