Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зургаан сумын 16 аж ахуйн нэгж Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийг эзэмшиж байна.
Тус зөвшөөрлийг авахын тул эхний шатанд тухайн аж ахуйн нэгжээс амйгийн Засаг даргад хүсэлтээ ирүүлдэг аж. Энэхүү хүсэлтийг засаг даргаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хүсэлт тавьснаар асуудал шийдэгддэг юм байна. Саяхан хуралдсан аймгийн ИТХТ-ын хуралдаанд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийг хүссэн 6 хүсэлтийг авч хэлэлцээд хоёр аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгч болох юм гэсэн шийдвэрийг гаргаж, аймгийн Засаг даргад өгсөн байна. Өнөөдрийн байдлаар Шаамар, Алтанбулаг, Сайхан, Баянгол, Баруунбүрэн, Ерөө сумдын 16 аж ахуйн нэгж гурван жилийн хугацаатай уг зөвшөөрлийг ашиглан элс, хайрга, шавар, дайрга, боржин зэрэг ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагааг явуулж байна.