Хүүхдийн тоглоомын “Лего” компани байгуулагдаж байсан 1932 онд хүлэмжийн хийн талаар хүмүүс огт мэддэггүй байлаа. Тэгвэл одоо хүлэмжийн хий дэлхийн дулаарлын гол шалтгаан гэдгийг хүүхдүүд ч ойлгодог болжээ. Тиймээс “Лего” компанийн удирдлагаас өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх экологийн цэвэр материал боловсруулах төв барихад зориулан, 150 сая доллар зарцуулах болсноо зарлалаа.
Одоо тус тоглоомыг нефтийн бүтээгдэхүүн ашиглан хийсэн материалаар бүтээж байгаа юм. “Лего” группийн ерөнхий захирал Йорген Виг Кнудсторп “Бид байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэртэй болохоор дахин сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байсан.
Манай компани дэлхийн хамгийн эко компани болох ёстой” гэж мэдэгдэж байна. Шинэ төвийг 2015 оны сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд дэлхийн шилдэг 100 мэргэжилтэн экологийн цэвэр материал гаргаж авахаар ажиллах болно.
М.СУГАР