Хамтарсан Засгийн газрын зүг үе үе Бушхүүгийн үлгэрт гардаг шиг бул хар чулуу аваад шидчихдэг ашиг сонирхол, сандал ширээний “бүлэглэл” хэзээ ямагт байсаар ирсэн. Ямартаа л энэ хүндрэлийг хангалттай мэдэх болсон Ц.Элбэг дорж нэгэн тээ “Түүхий өндөг атгаад ал хаж яваатай адил” хэмээн түмэн бэрхшээл, мянган зов лонгоо тахианы зул загатай “хуваалцаж” байхав.
Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар хэд хэдэн сөрөг довтол гооныг няцаан, жил гаруй тогтвортой ажилласан хэдий ч авлигатай тэмцэх тэмцлийн явцад “тахианы хүүхэд газар ойчсоноор” огцорсон бай даг. С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар ч мөн энэ бэрхшээлээс ангид үлдэж чадаагүй. Долоо хоног болгон л хэн нэгэн сайд сандлаасаа ойчих гэж байгаа тухай албан бус мэдээлэл хэвлэлүүдийн хуудсыг чимдэг байв.
Сайд нараа ээлж дараалан буланд шахах гэж байгаа тухай сураг ажиг “сулдаа ганхаж”, нэг танхимын, нэг багийн гишүүдийн дунд хорт явуулга болох нь ч бий. Чухам эндээс “шүд сугалах” гэдэг аймшигтай муухай тодотгол улс төрийн хэллэгт нэмэгдсэн хэрэг.

Хамтарсан Засгийн газруудын үүний эсрэг баримталж ирсэн гол зарчим бол “Доголон морьтой холыг туулахуй” гэсэн хамтын байр суурь байсаар ирсэн нь анзаарагддаг. Өрөөсөн хөлгүй сандал дээр тухлах боломжгүй хэмээсэн энгийн гаргалгаа эндээс “үнэртэнэ”. С.Батболдын Засгийн газрыг ч мөн сандлын шоу тойрон эргэлдсээр өнөөг хүрлээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди нарыг нэр цохон “бөндөгнүүлж” байсан үе хуучраагүй. БОАЖ-ын Л.Гансүх дараагийн “золиос” байсныг хэлэх хэрэгтэй.
Харин саяхнаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баяцогт нарын нэрийг шаазгай мэт шагшрах нь олшров. Сандлын шоу тухайн цаг үеэсээ шалтгаалан хамгийн их анхаарал татсан сэдвийн дагуу өрнөдөг. Тухайлбал Эрүүл мэндийн салбарт элдвийн асуудал дэгдэнгүүт С.Ламбаагийн нэр салхи мэт сонсогдож эхэлнэ.
МАХНын гурван хүүхнийг хагаралдуулах шалтгаан нь Т.Гандигийн суудал мэтээр “хөөрцөглөн” шуугисан үе цөөнгүй. Харин энэ удаа Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буйтай “агаар нэг” давхцуулан Д.Зоригт, С.Баярцогт нарыг огцруулах цахилгаан төлөвлөгөө гээчийг зохиомжлох болов.
Гүйцэтгэх засаглалынхныг эв нэгдэлгүй, эрээвэр хураавар мэтээр харагдуулах, ойлгуулах сонирхол цөөн хэдэн хүн, тодорхой эрх ашгийн бүлэглэлээс илэрдэг нь нууц биш. Үүнийг улс төрийн хүрээнийхэн “агаарын ченж хийх” хэмээн томъёолдог б о л с о о р удлаа.
А г а а р ы н ченжүүд улс төрийн бодит а м ь д р а л ы г “ а г а а р т с а м а р ч ” , с а н с а р огторгуйд гариг х о о р о н д ы н м ө р г ө л д ө ө н үүсгэдэг аргатай. Тиймээс ч агаарын ченжүүдээс зайгаа барих, тун болохгүй бол хошгируулж байгаад холдоод явчихдаг аргачлал дэлгэрсэн гэх.
Энэ мэтээр МАХН, АН-ын сайдуудыг ээлжлэн “овоо хараандаа авах”, хоёр намын дунд хагарлын хар чулуу шидэн үл ойлголцол үүсгэх, сайдаас сайдын хооронд саваагүй үг шидлэн сандлын төлөөх тулаанд дуудах гэхчлэн их, бага хэлбэрээр өрнөдөг агаарын ченжүүдийн довтолгооны эцсийн буудал нь мөнөөх л хамтарсан Засгийн газар.
Сандлын шоуны “хүндэрсэн хэлбэр” нь нэг нэгнийгээ хужаа, Хятадын эрлийзээр нь цоллон нийгэмд хардлага үүсгэх явдал. Ялангуяа Оюутолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үед иймэрхүү мөргөлдөөн, хардлага, гүтгэлгүүд хэрхэн “гаарсныг” нийгмээрээ мартах болоогүй.
Таван толгой ч мөн монголчуудыг хооронд нь хагаралдуулах, гүйцэтгэх засаглалынхны сандлыг ганхуулах гэсэн тодорхой дараалалтайгаар, олон нийтийн итгэлийг бусниулах байдлаар өрнөж байна. Хамтарсан Засгийн газар өөрийн гэсэн “дайснуудтай”.
Хоёр намын аль алинд хамтын ажиллагааны үр дүнг үгүйсгэгчид хангалттай бий. Эрх мэдлийн төлөөх үргэлжийн дайн хэмээн ерөнхийд нь тодотгож болно. Харин задлаад, хуудас хуудсаар нь салгаад харвал өөр дүр зураг тодорно. МАХН дангаараа засгийн эрх баривал сайд болох боломжтой нэгэн үеийн залуусын арми энэ намд бий. Тэдний зүгээс С.Батболдын Засгийн газрын сайдуудын нэр хүндэд халдах, тэр ч байтугай нэг намын нөхдөө ээлж дараалан намнах ажиллагаа үе үе идэвхждэг нь нууц биш.
Харин АН-д фракц хоорондын бичил сөргөлдөөн үргэлж өрнөж байдаг. Тиймээс ч МоАХ-ны Х.Баттулга, “Алтангадас”- ын С.Баярцогт, МАХН-ын С.Ламбаа нараар “тоглох” энүүхэнд. Саяхнаас АН-ын “Фортуна” Н.Батбаяр тэргүүтэй ганц хоёр хүн агаарын ченжийн ажлыг хавсран гүйцэтгэж, Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулан Тавантолгойн асуудлыг намын байр суурь гэдэг нэрээр гацаах талаар “уран донгодох” болжээ.
Энэ явуулгын хүрээнд Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нарын дунд үл ойлголцол газар авч байгаа мэтээр бор шувуу нисгэх болсон. Сураг сонсвол С.Батболдын танхимын гишүүд энэ мэтийн үл ойлголцлын ард гарч, санал бодлоо ил, тод ярин ойлголцох тал дээр асуудалгүй болж нягтарсан аж. Нээрэн ч Сангийн сайд болохоор санаархан АН-ынхны нүүрийг түлж байсан Н.Батбаяр нарын тавьсан дэгээнд бүдрээд байх юм бол хамтарсан Засгийн газар гэж байгаад яана.
Тавантолгойн асуудалд голлох үүрэгтэй байгаа яамдын сайд нар руу шидлэх чулуу үүгээр зогсохгүй бололтой. Нэгэн цагт Ц.Элбэгдорж, С.Баяр нарын атгаж явсан түүхий өндөг эдүгээ С.Батболдын гарт очсон. Энд нэг л зүйл ялгаатай. Хамтран ажиллахын үр дүн, ач холбогдлыг нийгмээрээ ойлгон үнэлж сураагүй байсан үед өндөг ганцхан хамгаалагчтай, тэр нь гүйцэтгэх засаглалын тэргүүн байлаа.
Гэтэл эдүгээ Ерөнхий сайдын гарт буй өндөг олон нийтийн үнэлгээ, ойлголцол талаасаа аль хэдийнэ хамгаалалттай болж амжсан. Хамтарсных нь төлөө зэмлэн буруушаадаг үе ард улирч, дэмжин итгэл хүлээлгэдэг цаг ирсэн өнөөгийн нөхцөлд хамтын хүчээр босгосон байшингаа галдан шатаах тэнэг лав байхгүй.
Өндгөө ч бас дэгдээхэй болтол нь дарахаа мэдэх байлгүй. Тэгээд ч агаарын ченжүүд сандлаас сандлын хооронд, сайд нарын дунд нислэг хийж яваад ослын буулт хийх нь олширчээ.