· Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, “өөриймшүүлэх” зардлыг 2011 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын жилд бүрийн төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн төсөвт авч байгаа татвар, төлбөр, хураамж, торгууль зэргээс орсон орлого болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагад өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламжийн тайланг жил бүр гаргаж, нийтэд мэдээлж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
· 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Анкара хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг батлав.
· 2010 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болох АСЕАН-ы Бүсийн чуулганы Сайд нарын 17 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийг оролцох нь зүйтэй гэж үзэв.
· Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг 2010 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Япон Улсад ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.