Зүүн аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас мах, малын гаралтай түүхий эд оруулахыг зургадугаар сарын сүүлчээр хориглосон. Тэгвэл энэ сарын 6-наас Дорнод аймгийн Матад, Халх гол сумын хорио цээрийн дэглэмийг бууруулсан байна. Харин Булган аймгийн хорио цээрийг үргэлжлүүлэх эсэхийг Дорнод аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэх аж. Одоогийн байдлаар тус аймгуудад шүлхий өвчнөөр өвчилсөн мал нэмж бүртгэгдээгүй байгаа гэнэ.
Цаг агаар сэрүүсч, хараа хяналтгүй мал, зээрийн сүргийн хөдөлгөөнөөр шүлхий өвчин зүүн аймгуудад дахин гарах магадлалтай байгаа тул үлдсэн малаа вакцинжуулах шийдвэрийг Мал эмнэлэг, үржлийн газраас гаргаж Хөдөө аж ахуйн яаманд хүргүүлжээ. Зүүн аймгуудаас мах, малын гаралтай түүхий эд оруулах эсэхийг Засгийн газрын ирэх лхагва гаригийн хуралдаанаар шийдвэрлэх юм байна.
Дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар 8-ны хугацаанд шүлхийтэй малыг устгах, малаа устгуулсан малчдад олгох нөхөн төлбөрт зориулж Засгийн газраас 127.9 сая төгрөг зарцуулжээ.
Р.ЦЭЦЭГ