УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандаж хариу өгөх тухай албан бичиг өчигдөр хүргүүллээ. Түүнд, “АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын санал ыг ХЗБХ шийдвэрлэхгүй байгаа ту хай албан бичигтэй танилцаад дараах тайлбарыг дахин хүргүүлж байна. Таны 2010 оны МН/12 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг Байнгын хороо 2010 оны долдугаар сарын 07-нд хэлэлцэж эхэлсэн бөгөөд 09, 14-ний өдрийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцээд гаргасан шийдвэрийнхээ талаар мөн сарын 14-нд
Байнгын хорооны албан бичгээр Танд хүргүүлсэн билээ.
Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын ерөнхий прокурорын танилцуулгыг сонсож, хэлэлцэж байгаа асуудлын талаар Байнгын хорооны гишүүдийг дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгох, асуудлыг улстөржүүлэлгүйгээр нухац тай хэлэлцэн шийдвэр гаргах үүд нээс Таны танилцуулгын дараа Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг тус тусад нь байлцуулж мэдээлэл авсан.
АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д ирүүл сэн Таны саналтай холбогдуулж ирүүлсэн материал, Байнгын хорооны хуралдаанд мэдээлж байсан эрх бүхий албан тушаалтнуудын тайлбараас үзэ хэд асуудал тодорхойгүй байсны зэрэгцээ хууль хэрэглэсэн болон хуулийн хэрэгжилтийн талаар зарим эрх бүхий байгууллагын дүгнэлтийг сонсохгүйгээр УИХ-аас томилогдсон албан тушаалтнуудын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх нь Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг сул руулах сөрөг талтай гэж Байнгын хорооны гишүүд үзсэн юм.
Авлигын эсрэг хуулийн 22.5-д “Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд
даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориг лоно” гэж заасан байдгийг ч УИХ-ын гишүүд анхааруулж байсныг дурдах нь зүйтэй. Авлигын эсрэг хуулийн 26.2-т “Авли гатай тэмцэх газар Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана” гэж заасны дагуу хуралдааны явцад Байнгын хорооны нэр бүхий гишүүдээс Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг Авлигатай тэмцэх газар хэрхэн биелүүлж байгаад уг Дэд хорооноос шалгаж, санал, дүгнэлт гаргасны дараа Байнгын хороо асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Хууль хяналтын байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах зорилгоор Тусгай хяналтын дэд хорооноос хуулийн хэрэгжилтийг шалгах явцтай зэрэгцэн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, харин Авлига тай тэмцэх газрын удирдлага уг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруу лахгүй байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж, энэ тухайгаа Танд болон холбогдох албан тушаалтанд албан бичгээр мэдэгдсэн.
УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудлыг хуралдаанаараа хэ лэлцэж, олонхиороо шийдвэрлэдгийг Та сайн мэдэх учиртай. Таны албан бичигт дурдсанчлан Хууль зүйн байн гын хорооны дарга миний хувьд хуулийг буруу тайлбарлаж, Байнгын хорооноос шийдвэр гаргуулахг үй, саад учруулж, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг зогсонги байдалд оруулсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтэс мэдээлэв.