Монгол, Буриад улс харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга В.В.Наговицын нар санал нэг байна. Хоёр Ерөнхийлөгч ганцаарчлан уулзах үеэрээ Монгол-Буриадын харилцааг хөгжүүлэх, эдийн засаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож ярилцсан юм.
“1992 онд болсон Монгол, Буриадын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанаас хойш худалдаа, хөдөө аж ахуй, төмөр зам, барилга, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт бидний ярилцаж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд байнга хэрэг жиж, харил цаа амжилттай хөгжиж ирлээ. Алхам алхмаар хийгдэж байгаа, цаг хугацаа удаж байгаа асуудлууд байгааг үгүйсгэхгүй.
Гэвч бид шийдвэрлэхийн төлөө, харилцан ашигтай байхын төлөө ажиллаж байгаа” гэж В.В.Наговицын яри лаа. Ялангуяа хил гаалийн боомтын нэвт рэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шуур хай үйлчлэх, махны экспортыг нэмэг дүүлэх чиглэлээр анхаарч байгаа гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түү хийн хувьд гарал нэг, хэл, соёл , зан зан шил ижил төстэй эртний найрсаг уламжлалт харилцаатай орнуудын хувьд Монгол-Буриадын харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг дурдаад, харилцааны зарим асууд луудаар саналаа хэллээ.
Тухайлбал, төмөр замын зүтгүүр, вагоны засвар үйлчилгээг Улаан-Үдэд хийлгэх, зүтгүүр авах, махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд хоёр талаас хамтарсан мал эмнэлэг ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалттай махны үйлдвэр барих, байгалийн гамшиг тохиолдох, цаг үеийн чухал ажлуудын үеэр харилцан туслах зэрэг асуудлаар тодорхой санал тавьж, ярилцлаа.
“Дэлхийн монголчуудын чуулган”-д Монгол Улсын Ерөн хийлөгч ирж оролцож байгаа нь зөвхөн уг наадмын хувьд төдийгүй Буриад ын хувьд нэр төрийн хэ рэг болж байгааг В.В.Наговицын онцлов гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба мэдээлэв.