Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон хотуудын тоо нэгээр нэмэгдлээ. МУ-ын Засгийн газар болон ОХУ-ын Халимаг Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд Элстэй, Улаанбаатар хот ах дүү хотуудын харилцаа тогтоож байна. Ингэснээр 2 хот найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, 2 хотын иргэдийн хүсэл эрмэлзлийг хүндэтгэн нөхөрсөг харилцаатай байх юм.
Энэхүү гэрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Ганболд, Элстэй хотын тэргүүн, Элстэй хотын дарга Вячеслав Намруев нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсны дараа ОХУ-ын Халимаг Улсын Элстэй хотын дарга Вячеслав Намруев нийслэлийн хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ.
Монгол Улс, Халимаг улсууд бол цус нэгтэй, өвөг дээдсээрээ холбогдох ах дүү улс. Бид соёл зан заншил гээд адилтгах зүйлтэй орнууд юм. Элстэй хот Улаанбаатартай ах дүү хот болсонд маш өндөр сэтгэгдэлтэй байна гэж онцолсон байлаа.