Германы Канцлер Ангела Меркель улс руугаа орж ирэх дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахаас татгалзаж буйнхаа төлөө багагүй шүүмжлүүлж байгаа. Түүний тэргүүлдэг Христосын ардчилсан холбоо намын чансаа 2013 оны сонгуулиас хойш дүрвэгчдийн хямралаас үүдэн хамгийн доод түвшинд хүртлээ муудав. Санал асуулгын дүнгээс үзвэл Христосын ардчилсан холбоо хийгээд эвсэл дэх түүний холбоотон Христосын нийгмийн холбооны чансаа 38 хувь хүртэл буурсан нь сонгуулийн үеийнхээс бараг дөрвөн хувь доошилсон гэсэн үг. Тэгвэл “Германы төлөө альтернатив” намын нэр хүнд дүрвэн ирэгсдийн тоог цөөлөхөд чиглэсэн хөтөлбөр дээрээ дөрөөлөн байнга өсөж байна. Дүрвэгсдийн талаар баримталж буй бодлоготой нь холбоотой шүүмжлэлд Меркель өмнө нь хариулт өгөхдөө, Германы эрх баригчид дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахгүй байгаа нь юуны урьд дайнаас зугтаж манайд ирсэн хүмүүст хамааралтай гэж хэлсэн байдаг.