2018 тн усан багтаамжтай Японы “Вакомару”, Панамын химийн бодис тээвэрлэдэг 3498 тн усан багтаамжтай “Салфа гарланд” хөлөг онгоцууд Японы Мүцүре арлын эргийн дэргэд мөргөлдсөнөөс далайн усанд нефть алдагдсан байна. Японы эргийн хамгаалалтынхан усанд алдагдсан нефтийн хүрээг цааш тэлүүлэхгүй байх арга хэмжээ авчээ.Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Санта-Барбарад 2.5 мянган баррель нефть алдагдаж, 14 км урт тосон бүрхүүл тогтоосон аж. АНУ-ын шинэ цагийн түүхэнд далайн усанд хамгийн их хэмжээгээр нефть алдсан тохиолдол 2010 оны дөрөвдүгээр сард Мексикийн буланд болсон байна. Тэгэхэд нефтийн цооногт дэлбэрэлт болж 11 хүн амь үрэгджээ. Нефть ус руу урсаж орохыг гурван сарын дараа л тогтоож, энэ хугацаанд олон сая баррель нефть ус руу цутгасан гэнэ.