Улсынх нь агаарын хилийг зөрчсөн онгоцыг тэр дор нь сөнөөнө гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу амласан байна. “Өчигдөр бид нисгэгчгүй онгоц унагасан. Манай хилийг зөрчвөл тохирсон хариуг нь барина” гэж тэрбээр хэлжээ. Нисгэгчгүй онгоц хаанахынх байсан талаар мэдээлсэнгүй. Вашингтон болохоор түүнийг Оросынх байсан гэж үзэж буй, Орос үүнийг үгүйсгэсэн. Оросын тал “Энэ бүс нутагт байгаа манай нисгэгчгүй бүх онгоц бааз дээрээ юм уу эвсэл үүргээ гүйцэтгэж л байсан” гэж мэдэгджээ.Оросын нисгэгчид осол гаргаж болзошгүй байгаа талаар Туркийн эрх баригчид энэ сарын эхээр сэрэмжлүүлж байсан юм. Оросын онгоцууд агаарын хилийг маань хоёр удаа зөрчлөө, гурван онгоц хилд нь тун ойрхон өнгөрсөн гэж Туркийн Гадаад хэргийн орлогч сайд Али Кемаль Айдын мэдээлж байв.Сирийн Латаки хотын ойролцоо Хмеймим хэмээх баазад Оросын сөнөөгч Су-30СМ дөрөв, бөмбөгдөгч Су-34 зургаа, Су-24М, Су25СМ тус бүр 12, янз бүрийн загварын нисдэг тэрэг 20 гаруй байгаа аж.