Сирид Оросын явуулж буй байлдааны ажиллагаанд АНУ нэгдэх ёстой гэж эрдэмтэн Ситвен Коэн үзэж байна. Түүний бодлоор бол Сирид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тавьж буй зорилго, түүндээ хүрэхээр авч буй арга хэмжээ нь шударга байгаа аж.Одоо үйл ажиллагааны гурван хувилбар АНУ-д байгаа бөгөөд эхнийх нь түрэмгий гадаад бодлого явуулахыг шаарддаг “харцгуудын” шаардлагыг биелүүлэх юм. Ийм бодлогыг дэмжигч нь юуны түрүүнд Сенатын гишүүн Жон Маккейн юм. Энэ нь Сирийн тэнгэрт онгоц нисдэггүй бүс бий болгоно гэсэн үг аж. Ингэснээр Оросын онгоцуудад саад хийх юм. Хоёрдугаарт, Владимир Путин холбоотнуудынхаа хамт зорилгоо хэрхэн биелүүлэхийг хөндлөнгөөс ажиглах. Гурав дахь нь, Оростой нэгдэх гэнэ. Коэний үзэж буйгаар Барак Обамагийн хувьд хамгийн зөв нь энэ хувилбар аж.Сирийн иргэний дайныг зогсоох америкчуудын стратеги нурж, Оросынх хэрэгжиж байна гэж Коэн мэдэгджээ. Оросыг АНУ дэмжих хамгийн гол шалтгаан нь энэ гэж Коэн үзэж буй юм байна.