Сири дэх алан хядагчдыг бөмбөгдөж буй англичуудыг дэмжихийг хүсэж Хятадын дарга Си Зиньпинд хандахаар Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон зэхэж байна гэж тэндхийн хэвлэлд мэдээлсэн байна. Хятадын удирдагчийг Их Британид айлчлах үеэр нь энэ хүсэлтээ илэрхийлэх аж. Айлчлал өнөөдөр эхэлнэ.Ингэхдээ Оросын Ерөнхийлөгч Путинд Хятадын удирдагчийн нөлөөлөх боломжийг ашиглах бодолтой байгаа юм байна. Орос оролцох болсноор Сирид байлдааны ажиллагаа явуулахад хүндрэл учрахаас Кэмерон болгоомжилж, тэндхийн агаарын орон зайд Орос, Английн цэргийнхэн ямар нэг зөрчилд орохгүй байхыг тэрбээр хүсэж буй аж.