Сирийн Алеппо хотын орчимд агаараас өгсөн цохилтод алан хядагч “Аль-Кайда” байгууллагын удирдагчдын нэг Санафи ан-Наср амиа ал длаа гэж Иракийн “Farvsnews” агентлаг мэдээлэв. Түүний хамт хоёр ч хүн амь үрэгдсэн гэнэ. “Жебхат ан-Нусра” бүлэглэл бөмбөгдүүлсэн машины зургийг нийтэлж, алан хядагч алагдсаныг нотолсон байна. Энэхүү Санафи ан-Наср “Аль-Кайдагийн ялалтын хороо” гэгчийг толгойлж байжээ.Агаараас цохилт өгсний дараа Сирийн зэвсэгт хүчин өргөн хүрээтэй цэвэрлэх ажиллагаа явуулж, зарим газрыг хяналтдаа авсан байна.Алагдсан этгээдийн бүтэн нэрийг Абдель Мухсин Абдулла Ибрагим аль-Шарих гэдэг бөгөөд аль-Наср гэх нууц нэрээр алдаршсан этгээд аж. Тэрбээр Саудын Арабт төрсөн нэгэн байж. Дайснуудаа зэвсгээ хаяхыг Дамаск уриалж, иргэдээ байлдаан болж буй газар руу ойртохгүй байхыг сануулсан байна. Дээр нэр нь гарсан Алеппо хот Сирийн нийслэл Дамаск хотоос умард зүгт 355 км зайд орших бөгөөд баруун хэсэг нь Асадын армийн, зүүн тал нь түүнийг эсэргүүцэгчдийн мэдэлд байдаг аж.