Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСВУ-ын Ханой хотод өнөөдөр эхэлсэн АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ)-ын Сайд нарын XVII уулзалтад оролцож байна. Уулзалтад АРФын гишүүн 27, АСЕАН-ы гишүүн 10 улс, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон болон Европын холбоо болон Бангладеш, БНАСАУ, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Тимор Лесте, Шри Ланк улсын Гадаад хэргийн сайд, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох юм.
Э.ТӨР