Египетэд Парламентын сонгууль болж байна. Эхний өдрийн байдлаар сонгогчдын оролцоо муу байжээ. Тиймээс санал хураах зарим хэсэг сонгогчдоо хүлээн, ажиллах цагаа сунгасан аж. Эрүүлийг хамгаалах яамных нь баримтаас үзвэл нэг сонгогчийн зүрх нь хаагдан нас барж, хэд хэдэн хүн эмнэлэгт ханджээ.Тус улсын 27 мужаас 14 нь сонгуулиа өчигдөр явуулсны дотор Гиза, Александри, Улаан тэнгис зэрэг амралт сувиллын хотуудтай засаг захиргааны нэгжүүд орж буй юм байна. Каирын оршин суугчид хоёр дахь шатны саналаа энэ сарын 22-23-нд өгөх аж. Хилийн чанадад байгаа египетчүүд ч бас саналаа өгөх гэнэ. Тэдний саналыг авах байр 120 оронд байгаа юм байна. Сонгуульд нийтдээ 57 сая хүн оролцохоор Сонгуулийн төв комисст бүртгүүлжээ.