Ирэх онд болох Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр 130 хүн бүртгүүлээд байгаа нь урьд өмнө нь үзэгдээгүй тохиолдол болж байна. Тэдний дотор Үүрийн цолмон гэсэн нэртэй эрэгтэй хүн, нэрээ дэвшүүлэхийг дээд тэнгэрээс надад зарлиг болголоо гэх бүсгүй, тэр ч бүү хэл өөрийгөө “харь гаригийн элч” гэж хүртэл хэлдэг хүн байгаа бололтой. Аль болох олон хүн нэрээ дэвшүүлж, саналаа өгөх нь амьд ардчиллын бэлгэ тэмдэг гэж Сонгуулийн комиссын төлөөлөгч Жеймс Жименез хэлсэн байна. Түүнчлэн нэрээ дэвшүүлэх боломж олон хүнд олдож буй ч ялах найдвартай, бодитой нэр дэвшигчдийн тоог хязгаарлах эрх Сонгуулийн комисст бас бий гэж тэрбээр нэмж хэлжээ. Одоогийн Ерөнхийлөгч, Либераль намын дарга, хүү Бенигно Акино 2010 оны тавдугаар сард итгэлтэй ялалт байгуулж байсан гэнэ. Тэгэхэд 90 хүн нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлсэн ч тэднээс 10-ыг нь л өрсөлдүүлсэн аж.