АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд орж, Токио хотоос өмнө зүгт орших Ёкосүка арал дээрх баазад байнга байхаар энэ сарын эхээр ирсэн “Рональд Рейган” нисэх онгоц тээгч атомын хөлгийн бүхээг рүү Шинзо Абэ ням гаригт гарснаар Америкийн онгоцон дээр хөл тавьсан Японы анхны Ерөнхий сайд боллоо. Энэ нь ажиглагчдын үзэж буйгаар Япон-Америкийн цэргийн хэлхээ холбоо нэмэгдэж буйг харуулахын зэрэгцээ атомын энэ хөлгийг Японы нутаг дэвсгэрийн усанд байрлуулахад таагүй хандаж буй намуудын зүгээс шүүмжлэл хүлээж болзошгүй юм. Абэтэй хамт Ерөнхий сайдын орлогч Таро Асо, Батлан хамгаалахын сайд Гэн Накатани нар онгоц дээр очсон аж. Нисэх онгоц тээгч шинэхэн хөлгүүдийн нэг болох “Рональд Рейган” энэ сарын 1-нд Ёкосүка баазад иржээ. АНУ-ын баруун эрэгт байх Сан-Диего дахь бааз руугаа буцсан “Жорж Вашингтон” хөлгийн халааг “Рональд Рейган” авч буй юм байна.