Америкийн жүжигчин, дуучин Lindsay Lohan рэп дуучин Кэйни Уэстын араас АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ өөрийн Instagram-аараа дамжуулж зарлажээ.
Тодруулбал, “Би 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадна. Биднийг шилдэг хүмүүс байхыг уриалан дуудаж байгаа Кэйни Уэстэд баярлалаа” гэж жүжигчин бүсгүй зургийнхаа дор бичжээ.
“MTV Video Music Awards” шагналын ёслолын үеэр Кэйни Уэст ерөнхийлөгч болох хүсэлтээ илэрхийлсэн юм. Интернэтийн хэрэглэгч нар дуучныг тэрбумтан Трамптай харьцуулаад дажгүй сонголт хэмээн дэмжсэн байлаа.
Эх сурвалж: Sensation.com