Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ: УЕП-ын газраас АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, орлогч дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч УИХ хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаандаа оруулсангүй.
Уг нь УИХ хуулийн дагуу асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой байтал тэр байтугай цаг хугацаа өнгөрлөө.
Энэ хооронд Ч.Сангарагчаа хийсэн буруу үйлдлийнхээ нотлох баримтуудыг устгах зүйл хийсээр байна. Нэг жишээ гэхэд л ажлынхаа компьютеруудын хуучин “hard”-ыг шинээр сольж байгаа гэсэн мэдээлэл байгаа.
Тиймээс УИХ-д дахин хандаж энэхүү асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хуулийн нэрийн өмнөөс хүсэж байна гэлээ.
Б.Энх-Уянга