Хоёр улсын хооронд “өргөн түншлэл” эхэлж буйг Их Британийн хатан хаан II Элизабета, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар зарлалаа. Их Британид Төрийн айлчлал хийж буй Хятадын удирдагчид зориулж мягмар гаригт Букингемийн ордонд зоог барих үеэр Нэгдсэн вант улс болон Хятад улсын тэргүүнүүд ийн хэлсэн байна БНХАУ-ын даргын айлчлалыг “Их Британи, Хятадын хоорондын найрамдал, хамтын ажиллагааны чухал үйл явдал” гэж хатан хаан нэрлээд, харилцаагаа шинэ түвшинд гаргахад хоёр орон бэлэн байгааг онцолсон байна. Хатан хааны хэлснээр Их Британи, Хятад хоёр янз бүрийн салбарт тэр дундаа соёл, боловсрол, бизнесийн хүрээнд маш нягт харилцаатай болохыг энэ онд ач хүү, хунтайж Уильямынх нь Бээжин, Шанхай, Юньнань мужид хийсэн айлчлал нотолжээ.
Дэн Сяопин эхлүүлж, дараагийн удирдагчид нь үргэлжлүүлсэн Хятадын өөрчлөлтийн бодлогод Их Британийн хатан хаан баяр хүргэж, ард түмнийхээ төлөө улс орноо шинэ ирээдүй өөд хөтөлж яваа Хятадын удирдагчдын эрч хүч, урам зориг бидний гайхлыг төрүүлдэг хэмээн тэрбээр хэлжээ. Хятадын сонгож авсан “нэг улс, хоёр систем” загвар Хонконгийг Хятадад шилжүүлж өгөх замыг нээсэн гэж II Элизабета тэмдэглэсэн байна.
Си Зиньпин хариуд нь хэлэхдээ тус бүрдээ Дорно, Өрнийн аугаа их соёл иргэншлийн төлөөлөл болсон Их Британи, Хятад улсууд газар нутаг хол ч эртнээс нягт хамтран ажиллаж ирсэн хэмээн тэмдэглээд, боломж нэг л удаа олддог тул түүнийг байгаа дээр нь даруй ашигла гэсэн Хятадын мэргэн үг байдаг. Ухаантай хүн өөрчлөлтийг аз жаргал болгож чаддаг гэсэн үг ч Англид бий. Тийм болохоор 20 жил болж буй стратегийн түншлэлийн боломжоо ашиглан харилцаагаа цаашид улам сайжруулцгаая гэсэн байна.