Ойрхи Дорнодын хямрал Европын орнуудад шууд нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд Ангела Меркель эрх мэдэл, нэр хүндээ алдаж байна гэж The Wall Street Journal сонины улс төрийн тоймч Жон Винокур бичсэн байна. Ойрхи Дорнод дахь зөрчил Европын өдөр тутмын амьдралаас ялгаагүй болчихоод байхад өөрийнх нь бодлого үүнд огт хамаагүй юм шиг байдал Меркель гаргаж байна гэж Винокур үзэж буй аж. Түүний бодлоор сүүлийн арван жилд Герман улс Европт гол хүч нь болж байхад түүний залуур дээр байсан Меркельд Сирийн уналтыг зогсоох, одоогийн дүрвэгчдийн хямралаас зайлсхийх бүх боломж байжээ. Урьдчилсан байдлаар энэ онд Германд нэг саяас доошгүй дүрвэгч Сири, Иракаас ирнэ гэж үзэж буй. “Герман улс асар олон дүрвэгч хүлээж авахыг зөвшөөрөх бодол яаж толгойд чинь орж ирэв” гэж радиогийн сурвалжлагч асуухад Меркель “Ийм тавиланг бурхан бидэнд заяалаа” гэж хэлсэн Мюнхений хамба лам Марксын сэтгэлгээгээр хандсанаа нуусангүй. “Герман бол ёс суртахууны хэт их гүрэн” гэсэн Меркелийн томъёололтой Германы сонгогчид санал нийлэхгүй байгаа аж. Герман улс Сири, Иракийн лалын шашинтнуудыг шингээчихнэ гэсэн Меркелийн үгийг германчуудын 32 хувь нь л хүлээн авч буй гэнэ.