Виржини муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдож байсан Жим Уэбб АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн төлөөх өрсөлдөөнөөс гарч буйгаа Вашингтонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Түүнийг дэмжигч сонгогчдын тоо 1-2 хувиас хэтрэхгүй байгаа аж. Одоо нэрээ дэвшүүлэхийн төлөөх тэмцэлд АН-аас Хиллари Клинтон, Вермонт муж улсын сенатч Берни Сандерс, Мэриленд муж улсын амбан захирагч асан Мартин О’Мэлли, Род-Айлендээс Сенатын гишүүнээр сонгогдож байсан Линкольн Чэфи нар оролцож байна. Горьдлоготой гэж үзээд байгаа Дэд Ерөнхийлөгч Жо Байден нэрээ дэвшүүлэх эсэхээ одоогоор зарлаагүй байна. Нэрээ дэвшүүлэх гэж буй хүмүүсийн аль нэгийг нь дэмжихээр Барак Обама төлөвлөөгүй байна гэж Цагаан ордны тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест мягмар гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.