Өмнөд Солонгос, Австрали улсууд ирэх долоо хоногт тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ гэж тус улсын Тэнгисийн цэргийн хүчин өчигдөр мэдээллээ. “Хайдоли-Валлаби” хэмээх томъёолсон нэртэй энэ дадлага аравдугаар сарын 26-29-нд болох аж. Түүнд Австралийн талаас харуулын хоёр хөлөг онгоц, нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна. Солонгосоос ч мөн хоёр хөлөг онгоц, усан доогуур явдаг завь, нисдэг аппарат оролцох гэнэ. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар зэвсэгт хүчнийхээ харилцааг сайжруулахаар тохирсноос хойш 2012 оноос эхлэн ийм сургуулилалт хийж байх болжээ.