Сири, Иракт “Исламын улс”-ын эсрэг явуулж буй байлдааны ажиллагаанд оролцохоо Канад улс зогсооно гэж Либерал намын тэргүүн, Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Жастин Трюдо мэдэгдлээ. Тэрбээр нам нь сонгуульд ялбал Канадын тодорхой тооны цэргийг Ойрхи Дорнодоос гаргана гэж амлаж байсан юм. Энэ сарын 20-нд Америкийн Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэхээр утсаар ярихад нь Трюдо ийн төлөвлөж буйгаа дуулгасан аж. 2014 оны наймдугаар сард АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл Иракт “Исламын улс”-ын эсрэг хүчний ажиллагаагаа эхлүүлж, есдүгээр сараас Сирийн нутагт агаараас цохилт өгөх болсон юм. Энэ ажиллагаанд Канад улс нэгдэж буйг Канадын халаагаа өгч буй Ерөнхий сайд Стивен Харпер мэдэгдсэн. Тэгээд Ойрхи Дорнод руу 2014 оны аравдугаар сард бөмбөгдөгч онгоцоо, цэргийн 600 алба хаагчаа илгээсэн.